
Камчатскийн хойг дахь Ключевскийн галт уулын дэлбэрэлт эхэлж, тогооноос нь үнс, тоос далайн төвшнөөс дээш 7-9 км-ийн өндөрт хаягдаж байна. Сэрж буй галт уулын тоос, утаа зүүн хойд ба зүүн өмнө зүгт 635 км-ийн урт замыг татуулжээ. Өнгөрсөн хоногуудад бараг 100 орчим сейсмо үзэгдэл галт ууланд бүртгэгдсэн байна. Тогооны дулаан нь ихсэн 90 градус болжээ. Уг галт уул 4750 метрийн өндөртэй ердийнхөөр 5-6 жилд дэлбэрэлт нь давтагдаж байдаг.