
Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого ирэх сарын 11-17-нд болно. Тооллогын улсын комиссоос БСШУ-ны сайдад хүсэлт гаргасны дагуу ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтад өөрчлөлт оржээ. Тухайлбал Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын амралтын хугацааг ирэх сарын 8-22-ныг хүртэл, 12 жилийн сургалттай гурав, найм, 11 жилийн сургалттай 3-11-р анги, шилжилтийн долдугаар ангийн сурагчид ирэх сарын 10-22-ны хооронд амрахаар болсон аж. Түүнчлэн дотуур байранд амьдардаг сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, тооллогын үеэр сурагчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.
С.Отгон