Дуучин Т.Баясгалан ажил хэрэгч хувцасладаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Баясгалан ажил хэрэгч хувцасладаг болжээ

Дуучин Т.Баясгалан УИХ-ын гишүүн Д.Батбаярын гэргий болсноосоо хойш
нэлээд ажил хэрэгч хувцаслах болжээ. Тэрбээр урд нь нийтийн дуучид
дундаа л хамгийн чамин, тансаг, стильтэй хувцасладаг нь байсан бол одоо
даруухан ажил хэрэгч загвартай хувцсаар гангарах болсон байна. Дуучин
бүсгүй өчигдөр олон улсын цагаан хоолны сүлжээ “Loving Hut”-ын
ресторанд ээжтэйгээ хамт хоолонд орохдоо даруухан, ажил хэрэгч
загвартай пальто өмссөн байв. Сонирхуулахад дуучин бүсгүй цагаан
хоолонд их дуртай гэнэ. Тэрбээр “Loving Hut”-ын байнгын үйлчлүүлэгч аж.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж