Нойрсоход зориулсан кабин (Sleep box)

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Нойрсоход зориулсан кабин (Sleep box)

Нислэгээс нислэгийн хооронд хvлээх эсвэл онгоцны буудал дээр удаан
саатах vед хvн болгоны хувьд маш их ядарч, ямар нэгэн тухтай газар нам
унтахыг хvсдэг байх. Гэхдээ хvний нийгэмд амьдарч байгаа  бидний оюун
санаанд олон нийтийн газар унтах гэдэг ойлголт єєрєє жоохон ичимхийрлийг
дагуулсан тєвєгтэй ойлголт бололтой. Тиймээс энэ тєвєгтэй ойлголтыг
vгvй хийхийн тулд ОХУ-ын дизайнерын групп болох Arch Group энэхvv "Sleep
Box" гэж нэрлэгдсэн унтлагны кабины загварыг нь гаргажээ. Зурган дээр
уг кабин нь утасны бvхээг шиг харагдаж байгаа ч, амьдрал дээрээ кабинд
байхгvй зvйл гэж vгvй гэнэ. Кабин дотор утас, автоматаар солигддог
даавуутай орноос гадна єшєє Wi-Fi, LCD дэлгэц, зєєврийн компьютер ба гар
утсыг цэнэглэх тогны залгуур болон бусад тоноглолууд байх гэнэ. Мєн
дотроо таны тээшийг хадгалах тусгай зайтай бєгєєд єрєє болгондоо таныг
дараагийн нислэгээс тань хоцроохгvйн тулд сэрvvлгийг суурилуулж єгчээ.
үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж