Чөлөөтийнхөн Болгарт хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Болгарт хамтарсан бэлтгэл хийж байна

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Туркийн Стамбул хотод болсон Яшар Догугийн нэрэмжит 38 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Болгарт очоод байна. Гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар, гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт О.Бурмаа, ДАШТ-ий хүрэл медальт Ц.Энхжаргал нарын тэргүүтэй чөлөөт бөхийн шигшээ багийнхан долоо хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдсаны дараа энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох Данколовын нэрэмжит тэмцээнд өрсөлдөх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж