
“Хэцүү анги” киноны гол дүрийн жүжигчдийн нэг хүмүүсийн Зулаа нэрээр нь илүүтэй таних А.Ганчимэг “Помогите нам 2” буюу “Хувиаргүй нислэг” кинонд тогложээ. Тэрбээр өнгөрсөн хавар Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг дүүргэн, өдгөө Улсын драмын эрдмийн театрт данстай жүжигчин болсон юм. “Хэцүү анги” кинонд тоглож од болсон тэрээр өмнө нь “Халуун сэтгэл", "Амьдралын амт" зэрэг кинонд тоглоод амжсан туршлагатай нэгэн. Зулаагийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд тэрээр хөл хүнд болж, төрөх дөхөөд АНУ-д хүүхдээ төрүүлэх гэж явж байгаад онгоцны осолд орсон ч азаар амьд мэнд үлдэн онгоцны багийнхан болоод хамт явсан зорчигчдын дэмжлэгтэйгээр хүүхдээ ч эсэн мэнд төрүүлж чаджээ. Тэгвэл энэ бүхэн тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Помогите нам”-2 буюу “Хувиаргүй нислэг” кино үйл явдал юм. Ямартаа ч авьяаслаг залуу жүжигчин маань ийнхүү дөрөв дэхь кинондоо амжилттай тогложээ.
А.Сүндэр