Г.Эрдэнэбаяр: Монгол Улсад мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх тохиолдол төдийлөн их гараагүй ч анхаарах асуудал

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбаяр: Монгол Улсад мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх тохиолдол төдийлөн их гараагүй ч анхаарах асуудал

Монгол Улсын Банкны тухай хууль, Төв банкны хуулийн талаар Хуулийн хэлтсийн захирал  Г.Эрдэнэбаяр, тус банкны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Энхтөр нар сэтгүүлчдэд  сургалт хийлээ. Төв банкны тухай хуулийн 9.1-д  Мөнгөн тэмдэгтийг  хуурамчаар үйлдэх, 9.1.1-д Мөнгөн тэмдэгтийг хуурамч эсэхийг Монголбанк тогтооно гэж заасан байдаг. Мөн Монгол банк үүргээ хэрхэн биелүүлж байгааг бид биш сэтгүүлчид дүгнэх байх гэж Г.Эрдэнэбаяр хэллээ.   Энэ үеэр дараахи зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн хэрэг багагүй гарсан. Үүнтэй холбоотой хуулийг баталсан байна.   Танай банкны зүгээс  энэ тал дээр ямар арга хэмжээ авч  байна?
-Төв банкны хуульд оруулсан өөрчлөлтөөр  хуурамч мөнгөн тэмдэгттэй тэмцэх асуудлыг хуульчилсан.  Монголбанк мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж гүйлгээнд гаргадгийн хувьд  энэ нь нэлээд анхаарал татсан асуудал юм. Хэдийгээр хуурамчаар мөнгөн тэмдэгт хийж байгаа аргууд нь болхи  ч сүүлийн үед мөнгөн тэмдэгтийн нууцлалыг нэлээд нарийн хийж байгаа тохиолдол гарсан. Тиймээс хүмүүсийг энэ талын мэдлэгтэй болгох зорилгоор зарим арга хэмээг авч хэрэгжүүлж байгаа. Монгол Улсад мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх тохиолдол төдийлөн их гараагүй ч гэсэн анхаарал асуудал байна.  Нэг сая мөнгөн тэмдэгт дотор гурав нь  хуурамчаар үйлдэх тохиолдол бий. Одоогоос 2-3 жилийн судалгаагаар энэ  хандлага өсөх байдал ажиглагдах болсон. Мөнгөн тэмдэгттэй холбоотой асуудал нууцлалтай болохоор нарийн тоо хэлэх боломжгүй. Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэж байна гэдэг улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.  Тиймээс бид сэргийлэх  ёстой. Энэ талаар хүмүүс мэдлэгтэй байх хэрэгтэй юм.

Б.АНХАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж