
БНСУ-ын Нажу хотод амь насаа алдсан Монгол Улсын иргэн 26 настай Г-ын дурсгалыг хүндэтгэх тайван жагсаалыг зохион байгуулахаар тус улсын Өмнөд Бүсийн Оюутны Холбооноос Гуанжу хотод төлөвлөсөн ч болсонгүй. Энэ сард товлогдсон жагсаалыг шашны болон хүмүүнлэгийн байгууллад дэмжиж буйгаа илэрхийлсэн юм . Одоогоор жагсаал хийх тов дахин гараагүй бөгөөд цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгох хүртэл хойшилж буй аж. БНСУ-д бусдын гарт амь үрэгдсэн эмэгтэйтэй салах ёс гүйцэтгэх ёслол өнгөрөгч есдүгээр сарын 19-ний өдөр болсон юм.
Н.Түвшин