
МАХН-ын ээлжит ХХYI их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын эхээр хийхээр товлоод байгаа. Харин их хурлын дараа, шинэ оноос өмнөхөн МАХН-ын их хурлыг хийхээр Удирдах зөвлөлийн хүрээнд ярьсан байна. Уг бага хурлыг боловсон хүчний асуудалд зориулах гэнэ. Намын боловсон хүчний сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг хэрхэн сонгон шалгаруулах талаар журам боловсруулах, Тэрэлжийн тунхаглалд дурдсан сахилгын хариуцлага гэдгийг хэрхэн тооцох талаар бага хурлаар хэлэлцэх аж.
Д.ОЮУН