
Энэ сарын 29, 30-нд “АСА” циркт уран бие даасан тоглолтоо хийх гэж буй “Sweetymotion” хамтлагийнхан тоглолтодоо бэлтгээд завгүй байгаа аж. Хэдий завгүй ч тэд энэ сарын 21, 22, 23-нд болсон хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2010” тоглолтод оролцож ая дуугаараа үзэгчидтэйгээ мэндчилсэн юм. Тэд энэ үдэш “Шувуудын цувааг битгий тоолоорой”, “Зүүд” гэх хоёр дуугаа дуулсан. Хамтлагийн дуучин Б.Ганболор энэ үдэш үзэсгэлэнтэй харагдаж байсан. Тэрбээр үс засалтаа өөрчилж,духныхаа урдуур үсээ тайрч, чёлк тавьсан нь зохиж байсан гэдгийг хэлье.
М.Анир