Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын
сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажил өнгөрсөн намрын чуулганаас
эхэлж, хоёр намаас ажлын хэсэг томилогдсон ч энэ ажил одоо болтол ахиц
муутай байгаа. Уг нь анх энэ асуудлыг эхлүүлэхдээ сонгуулийнхаа
системийг өөрчилж, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоонд
шилжүүлэхээр зорьж байсан ч явцын дунд энэ зорилго нь улам л бүдгэрэн
бүдгэрсээр байсан ирсэн. Ардчилсан намын бүлэг жижиг мажоритарийг хэзээ
ч авахгүй гэж, МАХН-ын бүлэг болохоор хувь тэнцүүлсэн системийг
сонгохгүй гэж хэлэлцсэнээр энэ асуудал үндсэндээ зогссон гэж болно.
Гэхдээ аль аль нь албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа. Харин УИХ-ын
гишүүн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд өнгөрөгч лхагва гаригт
Сонгуулийн тухай шинэ хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьснаар
намын бүлгүүд дээр энэ асуудал дахин хэлэлцэгдэхээр болж байна. УИХ-ын
гишүүн Лу.Болд өчигдөр Сонгуулийн тухай хуулийн төслөө УИХ-ын гишүүдэд
тараажээ. Гишүүний санаачилсан нь төсөл нь шууд пропорциональ биш,
ХБНГУ-д хэрэглэж байгаачлан хүн, нам хоёрыг хоёуланг нь зэрэг сонгодог
холимог хувилбар юм байна. Энэ хуулийн төслийг ирэх даваа гаригт
Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Хуулийн төсөл
дээр Лу.Болд гишүүнтэй хамт гавьяат хуульч Б.Чимэд ажилласан юм байна.

Б,ЗАЯА