“Volvo”-гийн борлуулалт БНХАУ-д нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

“Volvo”-гийн борлуулалт БНХАУ-д нэмэгдэж байна

“Volvo” компанийн үйлдвэрлэсэн автомашины борлуулалт БНХАУ-д эрс нэмэгдэж байна. Ингэснээр БНХАУ тус компанийн гурав дахь том зах зээл болжээ. Саяхан “Volvo”-г Хятадын “Geely” компани худалдан авсан байна. Синхуа агентлагийн мэдээлснээр БНХАУ дахь салбарын тэргүүн Александр Клозе энэ талаар Тьянжин хотноо болсон автомашины үзэсгэлэнгийн үеэр хэлсэн байна.
Тус компанийн нийт борлуулалт 12,5 хувиар өссөн бол БНХАУ-д л гэхэд 52 хувиар нэмэгджээ. “Volvo”-гийн дистрибютер компаниуд Хятадын 81 хотод байдаг аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж