
Зах зээлийн нийт үнэлгээ 19 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувь буурч, нэг их наяд 166.9 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Сүү /44.9 хувь/, Оллоо /31.9 хувь/, Монгол шилтгээн /20.2 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Алмаас /15 хувь/, Мон ит булигаар /10 хувь/, Тавилга /7.4 хувь/ зэрэг үнэт цаас орж байна.
Нийт 36 үнэт цаас арилжигдсанаас 11 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, есөн үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Хөх ган /1 сая ширхэг/, Хай би ойл /312.9 мянган ширхэг/, Гермес центр /203.8 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр БиДиСек /160.9 сая/, Хөх ган /157.5 сая төгрөг/, Хай би ойл /54.1 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас арилжигдсан байна.