
Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос “Өнөөдөр АНУ-д генерал Наранхо-д “Дэлхийн шилдэг цагдаа” өргөмжлөл олгож, байгуулсан гавьяаг нь үнэлж байна. Энэ бол чухал зүйл юм” гэж сэтгүүлчдэд мэдэгдээд одоо бүх зэвсэгт хүчнийхний яаж хамтран ажиллаж, үр дүнд хүрдгийг харуулж байна гэсэн байна.
Генерал Наранхо Колумбийн Үндэсний цагдаагийн газрын даргын алба хашдаг бөгөөд цагдаагийн албанд 33 жил ажиллаж байгаа нэгэн ажээ.
АНУ-ын Флорида мужид болсон Олон улсын цагдаагийн Байгууллагуудын дарга нарын 117 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр энэхүү өргөмжлөлийг генерал Оскар Наранхо-д олгох шийдвэр гаргасан байна.
Олон улсын цагдаагийн байгууллагын Нийгэмлэгийг анх 1893 онд байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн эртний нийгэмлэгийн нэгэнд тооцогддог ба 20000 гаруй гишүүнчлэлтэй аж.
Бэлтгэсэн Д.Пунцаг