
Улаан өнгийн дотортой, хар хилэнгээр хийсэн B.L.M./.Bernard Lawrence Madoff/ гэсэн алтан хатгамал үсэгтэй гэрийн шаахай нь Бернардийн гэрээс хураан авсан эд зүйлсийн нэгэн байсан байна.
72 настай, санхүүч асан энэхүү хууран мэхлэгч хэдэн арван тэрбумээр тоологдох доллар хууран мэхэлсэн хэргээр 2008 оны 12 дугаар сараас эхлэн ял эдэлж байгаа бөгөөд 2009 оны 6 дугаар сараас эхлэн түүнд 150 жилийн ял оноон гянданд хорьж байгаа ажээ.
42 размерийн гэрийн шаахайнаас гадна түүний гэр орноос хураасан 400 гаруй эд зүйлс байгаа аж. Хуулийнхны мэдээлснээр хураагдсан эд зүйлсийн дотор Steinway төгөлдөр хуур, 10 гаруй караат /0,2 грамм/ жин бүхий бөгж зэрэг үнэт зүйлс байгаа байгаа юм байна.
2009 оны 11 дүгээр сард Мадоффийн үнэт чимэглэл, цаг, хууран мэхлэгчийн хувийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулан сая орчим доллараар худалджээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг