Сүлжээний бүсчлэл | 2009 | 2010 | ||||
Исаиди | Исаифи | Икаиди | Исаиди | Исаифи | Икаиди | |
Төвийн | 2645 | 4.5 | 589 | 717 | 3.6 | 200 |
Баруун | 55373 | 5 | 11032 | 37448 | 5 | 7434 |
Зүүн | 6076 | 8.4 | 726 | 3537 | 2.2 | 1629 |
Даланзадгад | 9447 | 10 | 913 | 9592 | 7 | 1353 |
Нэгдсэн | 5131 | 4.8 | 1067 | 2621 | 3.6 | 728 |
Энэ оны гуравдугаар улиралд Төвийн бүсийн дүнгээр 717 минут буюу нэг хэрэглэгчид 12 цагийн тасалдал ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7 дахин багассан байна. Төвийн бүсийн томоохон цахилгаан түгээх компаниудын хувьд нэг хэрэглэгчид ногдох тасалдлын үргэлжлэх хугацаа өмнөх оноос мөн буурсан байна.
Баруун бүсийн хэмжээнд цахилгааны тасалдлын үргэлжлэх хугацаа 59 цаг болж өмнөх оны мөн үеэс 3.7 дахин, нэг хэрэглэгчид ногдож буй тасалдлын давтамж хоёр болж, өмнөх оноос дөрөв дахин буурсан гэжээ. Харин Даланзадгадын цахилгаан түгээх сүлжээний тасалдал өмнөх оны мөн үеэс нэмэгдэж 159 цаг болсон ч тасалдлын давтамж долоо болж буурчээ. Нийт дүнгээс харахад нэг хэрэглэгчид ногдох нийт цахилгааны тасалдлын 12 хувийг байгалын хүчин зүйлээс, 46 хувийг төлөвлөгөөт тасалдал, 20 хувийг цахилгаан түгээх компанийн шугам, тоноглолоос шалтгаалсан тасралтууд эзэлж байгаагаас гадна 12 хувийг бусад үйл ажиллагаанаас хамаарсан тасралт эзэлжээ. Төвийн бүсийн хувьд нэг хэрэглэгчид ногдох тасалдалд цахилгаан түгээх компаниудын төлөвлөгөөт тасалдал 75 хувийг, түгээх сүлжээ болон тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан тасалдал 28 хувийг эзэлсэн байна.
Д.Цээнэ