Эрдэс баялгийн зөвлөл Техник эдийн засгийн үнэлгээг баталдаггүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн зөвлөл Техник эдийн засгийн үнэлгээг баталдаггүй гэлээ

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болоход 10 хоног үлдээд байна. Үүнээс өмнө хэрүүлийн алим болоод байгаа Техник эдийн засгийн үнэлгээг эцэслэн шийдэх учиртай. Үүнтэй ч зэрэгцээд иргэний хөдөл­гөөнийнхөн аль хэдийнэ “эрүү шүд”-ээ хурцлаад эхэлчихсэн. Тэд Техник эдийн засгийн үнэлгээг хэлэлцэж дуустал өдөр бүр Эрдэс баялаг, эрчим хүчний болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүдэнд жагсаал хийнэ гэж буй. Бас Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
Тэгвэл өчигдөр Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үнэлгээ ТЭЗҮ-г хэлэлцэж эхэлсэн юм. Энэ удаагийн зөвлөлийн хуралд зөв­лө­лийнх­нөөс гадна иргэний хөдөлгөө­нийхөн гэгддэг гол төлөв Засгийн газар болон Оюутолгойнхныг эсэр­гүү­цэж байдаг нөхөд оролцсо­ноо­роо онцлог. Хур­лын үеэр иргэний хөдөл­гөө­ний­хөн бас чамгүй эсэргүүцэл илэр­хийлж байсан гэсэн мэдээ­лэл байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурал тарангуут алдаатай ТЭЗҮ-г тэр чигээр нь батал­чих­лаа. Иргэний хөдөл­гөөнийнхөн ширүүн тэм­цэл хийхээр “морин­д­оо мор­дон” айсуй гэсэн мэдээлэл гарч амжив.  
Уг нь Эрдэс баял­гийн зөв­лөл ТЭЗҮ-г баталдаггүй. Уг дүг­нэлтийг Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайдад танил­цуулан батлах ёстой юм бай­на. Гэвч зөвлөлийн хурлаас тун ууртай гарч ирсэн иргэдийн Альяанс төвийн тэр­гүүн О.Занаа, эрдэмтэн Н.Авирмэд нарын хүмүүс “Алтай” дээд сургуулийн байранд байрлаж байгаа эсэргүүцлийн хөдөлгөө­ний гол байран дээрээ ирж хуралдац­гаав. Эрс шинэч­лэл хөдөлгөө­ний ерөн­хий зохицуулагч Д.Энхбат “Бид Оюутол­гойн ТЭЗҮ-гээнээс гадна бусад асууд­луудаар ч санал солилцож, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярил­цаж байна” гэлээ. Тэгэхээр тэд бас зүгээр суухгүй л бололтой.
Харин Эрдэс баялгийн зөв­лө­лийн­хөн болохоор засах тодруулах шаард­лага­т­ай зүйл гарвал засна, иргэний хөдөл­гөө­нийхний хэлж байгаа санал зөв­лөмжийг ч анхаарах тусгах боломж­той гэж тайлбарлаж байна. Албан бус мэдээллээр ТЭЗҮ-д 12 төрлийн засвар хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тодорхой бус байгаа асуудлыг тодруу­лахаар “Оюутолгой” ХК хуучнаар “Айвен­хоу майнз Монголия инк” ком­па­нийн­ханд хугацаатай үүрэг өгсөн юм байна.
Тэгэхээр Эрдэс баялгийн зөв­лө­лийн­хөн болоод “Айвенхоу майнз Монголия инк” компанийнхан дөрөвдүгээр сарын зургаа хүртэл уулзалтын ширээний ард хэд, хэд тулах бололтой дог оо.

А.АЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж