
Францын парламентын дээд танхим тэтгэврийн насны хязгаарыг 60-62 болгон нэмэгдүүлэх хуулийг 177 саналаар батлав. Хуулийн төслийн эсрэг 153 хүн санал өгчээ.
Тэтгэврийн шинэчлэл Францын нийгэмд өргөн эсэргүүцлийг гаргасан ба тэдний зарим нь олныг хамаарсан замбараагүй байдал болон хувирсан байв. Тухайлбал, нефть боловсруулах үйлдвэрийн ажилчдын ажил хаялт тус оронд шатахууны хямрал гаргасан байна.
Сенатад үг хэлэхдээ Францын Хөдөлмөрийн сайд Эрик Верт шинэчлэлийн эсрэг байгаа хүмүүс хожим ерөнхийлөгч ба Засгийн газарт авсан арга хэмжээнийх нь талаа талархах болно гэжээ. Хуулийн төслөөр энэ сарын 27-ны өдөр эцсийн санал хураалт явагдаж, дараа нь түүнд ерөнхийлөгч гарын үсгээ зурах болно.
BVA институтаас явуулсан олон нийтийн санал асуулгаар францчуудын 69 хувь нь ажил хаягчдыг дэмжсэн ба тал хувь нь Нефтийн агуулахуудын бүслэлтийг авахын эсрэг байгаа гэнэ.
Нефть боловсруулах үйлдвэрүүд ажил хаялтад энэ сарын 15-нд нэгдэн орсон юм. Үүнээс тав хоногийн дараа Саркози Нефть боловсруулах үйлдвэрүүдийг ажил хаягчдаас чөлөөлөхийг тушаасан билээ. Цагдаагийнхан шатахуунаар Парис ба тус орны төв нисэхийг хангадаг нефтийн үйлдвэр агуулахуудын хаалтыг чөлөөлсөн байна.