
Залуу төгөлдөр хуурч Б.Алунгоо уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр маргааш буюу энэ сарын 24-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 14.00 цагаас “Аяс гоо аяз” хэмээх тоглолтоо хийнэ. Б.Алунгоо нь Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн охин юм. Тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид оролцоно.
М.Урин