Сүхбаатарын талбайд өнөөдөр нэгэн шинэ тэмцээн болж байна. Нийслэлийн 371 жилийн ойн өдрийн хүрээнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, “Telemax Communication” компани хамтран зохиож буй энэ тэмцээнд ямар ч насны хүн үнэ төлбөргүй оролцох боломжтой аж. Тэмцээний үндсэн даалгавар нь хөдөлгөөнт интернэт ашиглан хайлт хийх юм. Өгөгдсөн мэдээллийг хамгийн хурдан, үнэн зөв олсон оролцогчийг USB оролттой 4G интернэт модемоор шагнана. Харин тэмцээнд оролцохдоо утасгүй интернэт буюу технологи бүхий зөөврийн компьютер эсвэл гар утастайгаа ирэх шаардлагатай аж. Дашрамд сонирхуулахад өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбай байнгын утасгүй интернэтийн бүс боллоо.
А.Сүндэр