
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн тоглолт 12 дахь жилдээ “My songs – 2010″ нэртэйгээр энэ сарын 21,22,23-нд гурван өдрийн турш эгшиглэж байгаа юм. Харин өнөөдөр “UB Palace”-ийн концертын их танхимд 19.00 цагт хаалтын тоглолтоо хийнэ. Тоглолтод Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн “Морин хуур” чуулга, симфони найрал хөгжим, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга, гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин поп дива Т.Ариунаа, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин С.Наран, “Sweetyemotion”, “Камертон”, “Киви”, “Мотив”, “S4” хамтлаг, дуучин Б.Маралжингоо, “Universe best songs” наадмын шилдэг оролцогчид болон рок попын уран бүтээлчид оролцоно. Тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, жүжигчин “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, “UBS” телевизийн сэтгүүлч, редактор П.Одгэрэл нар хөтлөв.