Шүүхийн шийдвэр гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд  өнгөрөгч пүрэв гаригт   УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханд холбогдох Эрүүгийн хуулийн  79.1-ээр зүйлчилсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Уг давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд зааснаар долоо хоногийн дараа гарах юм байна. Харин шүүгдэгч шийдвэр гарснаас  хойш 14 хоногийн дараа Дээд шүүхэд хандах эрхтэй гэнэ.  Шүүхээс ял сонссон  Ц.Жаргалсайхан  нь Улсын нууцтай холбоотой баримт бичгийг гадаадын тагнуулын байгууллагад шилжүүлсэн, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан, өнгөрөгч наймдугаар сард Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй  эдлэх шийдвэр сонссон юм.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж