
Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Шүүгдэгч Д.Сүрэнхорын өмгөөлөгчийн өгсөн мэдээллээр түүнийг цагдан хорихоос өмнө биеийн байдал нь сайн байсан. Харин Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд байх хугацаандаа бөөр, хоол боловсруулах эрхтэн систем нь муудсан гэнэ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр тус хорих ангийн эмнэлэгт өнгөрөгч тав дахь өдөр хэвтсэн байна. Тэрбээр төрийн албан хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтээр тооцогдож Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон юм.
Н.Түвшин