“Converse Party 2010” залуусыг доргионо

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

“Converse Party 2010” залуусыг доргионо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Урт цагааны хажууд байрлах “Занаду Арт” галерейд  өнөөдөр 18.00 цагт “Converse Party 2010” шоу хоёр дахь удаагаа болно. Тус шоу нь анх 2007 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж байсан ч сураг тасран нам жим болсон билээ.

     Харин энэ удаад “L-Guards” хамтлагийнхан өөрсдийн “Түс тас” “fan club”-ынхээ залуустай хамтран  амьд хөгжим сонирхдог залууст зориулан хийхээр болжээ. “Converse Party 2010”  шоунд “The Pips”, “Sir Alex”, “One way”, “Swing round”, “Compass”, “The Feel” “Эвэртэй туулай” зэрэг хамтлаг дуучид  залуустай нэгдэн нэгэн үдшийг бут авах гэнэ.  Уг шоунд “L-Guards” хамтлагийн “fan  club”-ээс төрөн гарч байгаа “The Colors” хамтлагийнхан оролцон ая дуугаа хүргэх юм байна. Дашрамд сонирхуулахад хамгийн олон  “Converse” брэндийн зүйлсийг өөртөө цогцлуулсан нэг үзэгчийг шалгаруулна гэсэн шүү.  Амьд хөгжмөөр амьсгалах эл шоуг зорихдоо “Converse” брэндээр гангарахаа мартуузай. Олон олон спюрпризээр дүүрэн энэхүү доргио шоуны тасалбар 3999 төгрөг ажээ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж