Дуурийн тайзнаа “Ромео Жулета” амилна

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Дуурийн тайзнаа “Ромео Жулета” амилна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуурь бүжгийн эрдмийн театр, Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд Якутын дуурийн театрын уран бүтээлчид манай оронд айлчлан тоглолтоор ирсэн билээ. Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр цас мөсний орны цагаахан хунгууд “Хунт нуур” балетийг толилуулсан бол өнөөдөр 17.00 цагт Английн алдарт жүжгийн зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн “Ромео Жулета” балет дуурийн тайзнаа амилна. Манай театр Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын анх удаа 110 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа бөгөөд гурван хоногийн хугацаанд дэлхийд алдартай хоёр балетийг Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчидтэй хамтран тайзнаа амилуулах юм. Мөн маргааш 17.00 цагт  хамтарсан гала тоглолт хийх юм.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж