Жолооч нар даатгалаа төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураана

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Жолооч нар даатгалаа төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр микроавтобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлуудтай өчигдөр уулзлаа. Улаанбаатар хотод нийтийн тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь 2-14 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд удирдлагууд нь жолооч нарынхаа эрх ашгийг үл хайхран  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь гэрээ байгуулсан ажил олгогчийн хувьд  төлөхгүй байгаа юм. Хотын дарга “Хүнээр ажил хийлгэж байгаа л бол даатгалыг нь хууль дүрмийн дагуу төлөх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй гэвэл тусгай зөвшөөрөл олгох боломж байхгүй, өгснөө буцааж авах болно” гэж  хатуу анхаарууллаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлээс Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийх юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийгмийн даатгалын газрын дарга  болон Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны удирдлагууд орсон байна .

Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж