ШХАБ-ын орнуудын Ерөнхий прокурорууд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын орнуудын Ерөнхий прокурорууд хуралдаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Ерөнхий прокуроруудын  8 дугаар хуралдаан БНХАУ-ын Сямэнь хотод 2010 оны аравдугаар сарын 21-нд эхэллээ.
    Уг хуралдаанд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд болох БНХАУ, ОХУ,  Киргиз, Казакстан, Узбекстан, Тажекстан, Монгол, Иран, Энэтхэг, Пакистан, Афканистан улсуудын Ерөнхий прокурорууд оролцож байна.

    Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Зэнь Минь нар энэхүү хуралдааны үеэр уулзаж, хоёр улсын прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангууяа хар тамхи, хүн худалдаалах, олон улсын эдийн засгийн гэмт хэрэг зэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэж буй тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх, үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
    ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Ерөнхий прокуроруудын  8 дугаар хуралдаанаар  салан тусгаарлах, хэт туйлшрах, терроризм, хар тамхи, улс дамнасан эдийн засгийн гэмт хэргүүдтэй тэмцэх талаар зөвлөлдөнө.
    Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэхүү хуралдаанд Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар илтгэл тавьлаа.

        

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж