Захиргааны хэргийн талаар сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн талаар сургалт явуулж байна

Улсын Дээд шүүх, Ханнс Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академиас хамтран Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна. Энэ сарын 24-26-нд үргэлжлэх сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд оролцож байгаа аж. Сургалтад оролцогчид захиргааны эрх зүйн акт, шүүхээр газрын маргаантай хэргүүдийг хянан шийдвэрлэж буй практик, захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах зарим асуудал зэрэг сэдвүүдээр номын дуу сонсох юм байна.
 
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж