Уул, уурхайн үндэсний чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Уул, уурхайн үндэсний чуулган эхэллээ

Төрийн ордонд өнөөдөр 09.00 цагаас Уул, уурхайн үндэсний чуулган эхэлж байна. Уг чуулганд тус салбарын эрдэмтэн судлаачид төрийн төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож салбартаа тулгамдаж буй асуудал хэтийн зорилгыг хэлэлцэн ярилцлана. Уул уурхайн салбар хөгжлийнхөө гараан дээр ирлээ гэж буй энэ үед чуулганаараа чухал асуудлуудыг хөндөн ярилцана гэж ажиглагчид онцолж байгаа юм.
Түүнээс гадна өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилчдын цалин хөлсийг нэмэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ. Харин 12.00 цагаас төрийн албан хаагчид 4000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа талаараа мэдээлэл хийхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж