
Үзэсгэлэнгийн нээлтэд БНЧУ-ын Элчин сайд Вацлав Йилек “Манай хоёр орны хамтын ажиллагаа нь урт хугацааны агуу их түүх соёл дээр тулгуурлагдсан мөн 60-аас ч илүү хугацаанд манай хоёр орон холбоотой байж ирсэн” хэмээн хундага өргөсөн юм.
БНЧУ 1918 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 10-р сарын 28-нд энэхүү баяр нь болох гэж буйг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар тус ЭСЯ-тай хамтран ажиллаж, Монгол Улс хэрхэн ардчилалд хүрсэн талаарх баримтат гэрэл зургуудыг үзэсгэлэнд зориулан зээлдүүлсэнд талархлаа илэрхийлсэн юм. Мөн үзэсгэлэнгийн бэлтгэлд тусалцаа үзүүлсэн Эрдэнэт хотынхонд баярласнаа илэрхийллээ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 25-аас 30-ны хооронд Дархан хотын Залуучууд театрт нээгдээд байна.
Үзэсгэлэнг БНЧУ-ын ЭСЯ санаачлан зохион явуулж байгаа юм.