Банжиг 360 үйлчилгээний хөгжүүлэлтийн явц

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Банжиг 360 үйлчилгээний хөгжүүлэлтийн явц

Банжиг 360
үйлчилгээ нээлттэй хөгжүүлэлт буюу гишүүдийнхээ санал бодол дээр
суурьлан хөгжүүлэгдэж байгаа билээ. Одоогоор нийт хийгдэх ажлын 40%
орчим нь хийгдээд байна. Сүүлийн хэд хоногт шинээр хийгдсэн зүйлсийн
тухай мэдээлэл хүргэж байна.

Найзуудын жагсаалт харуулах хэсгийг илүү сайжруулсан бөгөөд та одоо
эндээс шууд урилга илгээх, зурвас бичих, найзаар урих, найзаа болих
боломжуудтай болсон. Мөн найзуудын хүрээ шинээр нэмэх найзуудаа
харгалзах хүрээнд нь ангилах боломжтой болсон.

Хайлтын хэсэгт нэрээр болон и-мэйл хаягаар шууд хайх боломжтой
болсон. Мөн хайлтын үр дүн харуулах хэсэгт тухайн хүнийг шууд найзаар
урих, зурвас илгээх, найзуудыг нь харах боломжтой болсон.

Найзуудынхаа юу хийж байгааг Найзууд юу хийж байна хэсгээс мөн Нүүр хуудаснаас харах боломжтой болсон.

Загвар зохиох хэсэг сайжирсан бөгөөд хэрэглэгч өөрийн хийсэн загварыг
шууд албан ёсны загвар болгохоор Банжиг.Нээт рүү илгээх боломжтой
болсон. Нилээд хэдэн хэрэглэгчдийн загвар албан ёсны загвараар
сонгогдоод байна.

Бусад хөгжүүлэлтийн явцтай холбоотой мэдээллийг http://360.banjig.net/status.php хаягаар үзнэ үү! Мөн санал хүсэлтээ бичиж үлдээхээ мартуузай!

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж