Банжиг 360-ийн
хөгжүүлэлт сүүлийн үед эрчимчиж байгааг та бүхэн анзаарсан байх.
Профайлын тоо ч хурдацтай нэмэгдэж байна. Энэ удаа нэг чухал мэдээлэл
хүргэхээр шийдлээ.
360-ийн профайл загвар зохиодог хэсэгт сайжруулалт хийгдлээ.
Ингэснээр та өөрийн компьютер дээрх зургаа шууд загварт ашиглахаар
оруулах боломжтой болсон. Мөн өөрийн зохиосон загварыг нийтэд
харуулахаар Банжиг.Нээт рүү илгээх боломжтой болсон.
Бид таны загварыг хянаж үзээд чанараас хамааран Албан ёсны загвар
эсвэл Гишүүдийн зохиосн загвар хэсэгт харагдана. Загварын нэрний хажууд
таны нэр болон таны профайл руу орох холбоос давхар харагдана.
Өөрийн хүссэн загвараа зохиож хэрэглэх төдийгүй өөрийгөө бусдад таниулах энэ боломжийг хэрэглээд үзээрэй!