“Эргүүлийн ажлыг эрчимжүүлье” арга хэмжээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

“Эргүүлийн ажлыг эрчимжүүлье” арга хэмжээ үргэлжилж байна

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас Улаан­баатар хотод гарч буй дээрэм, булаалт, танхай болон гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах, урьд­чилан сэргийлэх зорилгоор  энэ  сарын 22-26-нд “Эргүүлийн ажлыг эрчимжүүлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээний үеэр нийслэлийн захын гэр хороолол, гэрэлтүүлэггүй орчин болон гэмт хэрэг, зөрчил гардаг газруудад цагдаагийн нэмэлт эргүүлийг эрэлч нохойн албатай хамтран зохион байгуулж, нохойтой эргүүл гарган ажиллуулснаар гурван дээрмийн хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст нь шилжүүлжээ. Нийгмийн хэв журам сахиулах ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтэс, дүүргүүдийн цагдаагийн хэлт­сийн хэсгийн байцаагч, Дотоодын цэргийн алба хаагчид оролцож байгаа аж.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж