F1: Солонгосын гран-пригийн бэлтгэл

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

F1: Солонгосын гран-пригийн бэлтгэл

Гуулин улсад анх удаагаа зохиогдох гэж байгаа “Формула нэг”-ийн ээлжит гран-при уралдааны шинэ зам дээр нисгэгч нар бэлтгэлийн уралдаанаа хийлээ. “Формула нэг”-ийн дэлхийн аварга МакЛарен багийн Льюис Хэмилтон бэлтгэл уралдаанд хамгийн хурдан нь байсан байна. Түүнээс 0.081 секундын ард “Рино” багийн Роберт Кубица хоёрт, харин гуравдугаар байрт “Мерседес” багийн Нико Россберг барилажээ. Харин энэ улирлыг тэргүүлэгч “Рэд Булл” багийн Себастьян Веттель дөрөв, харин Женсон Баттон тавдугаар байрт орсон байна. Хари “Феррари”-гийн хослол болох Фернандо Алонсо, Фелипе Масса нар эхний аравт ч багтсангүй.

Энэхүү бэлтгэл гарааны үеэр хэл ам дагуулаад байгаа Ионгнамын тойруулга нь овон товон ихтэй байгаа нь ажиглагджээ.

“Рэд Булл”-ын Марк Уэббэр уралдааныг тэргүүлж эхэлсэн ч нэг минут, 45 секундын дараагаас тэргүүллээ алдаж эхэлсэн байна. “Рэд Булл”-ынхэн эргэлт бүрт хурдан байсан ч “МакЛарен” багийнхан шулуун замд шилдэг нь байжээ.

Уралдаан дуусахад зургаан тойргийн өмнөөс Хэмилтон гайхалтай байж, өөрийн хамгийн хурдан тойрогтоо 40.887 секундын амжилт үзүүлсэн байна. Энэ амжилт нь Баттоны дараа орох үзүүлэлт болсон аж.

Эхний бэлтгэл багуудад болон нисгэгч нарт замтайгаа танилцах боломж олгосон бөгөөд дараагийн бэлтгэл өнөөдөр явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж