
Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн Европа лигийн хэсгийн гурав дахь тоглолтууд Буурал тив даяар болж өнгөрсөн билээ. Хэсгийн гурав дахь тоглолтоо Английн “Ливерпуль” клуб Италийн “Наполи” багийн талбайд хийж, 0:0 харьцаатай тэнцсэн юм. Харин тоглолтын дараа “Хотон шувуунууд”-ын дөрвөн хөгжөөн дэмжигч халдлагад өртсөн байна. Эдгээрийн дотор нэг гэр бүлийн гурвал аав хоёр хүүгийн хамт эмнэлэгт хүргэгдсэн байна. Гоолгүй тоглолт өндөрлөөд цаг орчим өнгөрч байх үед төмөр, бороохой зэрэг зүйлсээр зэвсэглэсэн танхай этгүүдэд “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид рүү дайрсан бөгөөд цагдаа нар 25, 30 болон 48 настай гурван этгээдийг баривчилжээ. Энэ хэрэг цэнгэлдэхээс холгүй орших Принсайп Умбэрто талбайн хажууд болсон бөгөөд дөрвөн англи залуу шар айраг уугаад сууж байхад тэдэн рүү танхай залуус дайрсан гэж энэ хэргийг харсан гэрчүүд мэдэгджээ. Халдлагад өртсөн аав зүүн шанаандаа, хүү нь нуруундаа гэмтэл авсан гэнэ.
Score Studio