NBA-ын бичлэг үзэх дүрэмд өөрчлөлт оруулав

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

NBA-ын бичлэг үзэх дүрэмд өөрчлөлт оруулав

NBA-ын удирдах зөвлөлийн гишүүд тоглолтын давталтыг үзэх дүрэмд хэдэн өөрчлөлт орууллаа.

Шинэ дүрмээр үе бүрийн сүүлийн 2 минутанд хэрэгтэй үед, мөн нэмэлт цаг сунгасан үед, бөмбөг цагирагт хүрсэн эсэхэд эргэлзэх, түүнчлэн тоглолтын цагийн маргаан, бөмбөг талбайгаас хэнээс гарсан нь тодорхойгүй шийдвэрлэж чадахгүй үед бичлэг ухраан давталт үзэж болно гэсэн өөрчлөлт оржээ.

Мөн шүүгч нар алдаа заасан үед чөлөөт шидэлтийг хэнд өгөхөө мэдэхгүй эргэлзээтэй байдалд орсон үедээ бичлэг үзэж болно гэсэн байна. Ирэх пүрэв гаригт талбайгаас бөмбөг гарсан болон тоглолтын цагийн талаар дүрмийг дахин нягталж үзэхээр болсон ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж