Шарапова, Вуяачич нар сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Шарапова, Вуяачич нар сүй тавьжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга “Лос Анжелес Лейкерс” багийн хамгаалагч Саша Вуяачич ОХУ-ын талбайн теннисний од Мария Шараповатай сүй тавьсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Үүнийг ч гэсэн Мария Шараповагийн хэвлэлийн төлөөгч хүлээн зөвшөөрчээ. “Лос Анжелес Лейкерс”, “Голден Стейт” багуудын улирлын өмнөх тоглолтын дараа Саша энэ тухай мэдэгдсэн бөгөөд “Бид сүй тавьсан, үнэхээр аз жаргалтай байгаа” гэжээ. Мөн тэрбээр анх танилцсаныхаа нэг жилийн ойн дээр сүй тавьсан болохоо нуугаагүй юм.
Сүйт хосууд анх Саша Вуяачичийн найзын үдэшлэг дээр таницлсан бөгөөд үүнээс хойш хосуудын алхаж гишгэж байгаа болгон нь олны өмнө ил болсон юм. Мария Шарапова 2004 онд 17 настайдаа анх талбайн теннисний “Их дуулга”-ын Уимбльдон тэмцээнд түрүүлсэн бөгөөд үүнээс хойш 2006 оны Австралийн нээлттэй тэмцээн, 2008 оны Америкийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлээд байгаа юм. Харамсалтай нь мөрөндөө авсан гэмтэл нь түүний амжилтад сөргөөр нөлөөлж, хоёр жилийн хугацаанд төдий л амжилт гаргасангүй. Мөн түүнийг найз залуудаа спортоос илүү цаг зарцуулж байгаа учир амжилт буурсан гэж үздэг нэг хэсэг байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж