Статистикийнхан ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Статистикийнхан ойгоо тэмдэглэлээ

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг статистикийн хэлтсийн хамт олон үндэсний статистикийн байгууллага үүсч хөгжсөний 86 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Г.Эрдэнэ даргатай тус хэлтсийнхэн ойн энэ өдөр нутгийн удирдлагын байранд үйл ажиллагаа явуулдаг хэлтэс, албад агентлагийн хамт олныг хэд хэдэн баг болгон хуваарилж сагсан бөмбөгөөр наадах ур чадварыг нь сорьсон байна. Нэлээн өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болсон энэ тэмцээнд төрийн захиргааны удирдлагын болон санхүү төрийн сангийн хэлтсийн хамтарсан Д.Алтаншагай ахлагчтай баг түрүүлсэн бол П.Хишигдаваа ахлагчтай хууль зүйн хэлтэс болон байгаль орчин, аялал жуулчлалын газрын баг удаах байранд шалгарлаа. Мөн ойн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнд шатар сонирхогч иргэдийг оролцуулж оюуны чадавхаар нь уралдууллаа.  Өнгөрсөн оныхоо үйл ажиллагаагаар салбартаа III байрт шалгарсан тус хэлтсийнхэн амжилтаа бататгах эрмэлзэл дүүрэн байгаагийн зэрэгцээ мөдхөн болон хүн ам, орон сууцны тооллогод ажиллах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж