
Нэг.Удирдлага, зохицуулалт, зохион байгуулалт:
1.1 Өвөрхангай аймгийн түүх соёл, уламжлал, зан заншил, өвөрмөц онцлог, ололт амжилтыг илтгэн харулсан “Цомог”, “Товхимол” /DVD/, “Тайлбар толь”, Аймгийн 80 жилийн “Түүхэн товчоон” болон “Статистик товчоон” ном бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгоно.
1.2 Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулсан бүрэн хэмжээний “Баримтат-Уран сайхны кино” бүтээнэ.
1.3 Ойд зориулсан “Хүндэт медаль”, “Дурсгалын тэмдэг” хийлгэнэ.
1.4 ой угтсан ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн туг, сүлдийг шинэчлэх, дуу, шүлэг, клипний уран бүтээлийн уралдаан зарлаж, аймгийн сүлд дуу шалгаруулна.
1.5 Нутгийн удирдлагын байгууллагын үүсэл, хөгжил, үйл ажиллагааг бүрэн хамруулсан /1992 оноос хойш/ аймгийн ИТХ, ЗДТГ-ын зурагт альбом хийнэ.
1.6 Дархан-Уул, Баянхонгор, Архангай, Өмнөговь зэрэг аймгуудад шинээр “Нутгийн зөвлөл” байгуулж, харилцан хамтран ажиллах чиглэл тогтооно.
1.7 Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн өмнө аймаг “нэг зуун арван таван мянга” дахь иргэнээ албан ёсоор бүртгэж, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулна.
1.8 Сум бүрийг өөрийн сумын онцлог бүхий лого, тугтай болгох ажлыг зохионб айгуулна.
1.9 Сум бүрийг “Эрхзүйн мэдээллийн төв”-тэй болгоно.
1.10 Аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа түүхийн дурсгалт газруудын нэгдсэн санг шинээр бий болгоно.
1.11 Арвайхээр суманд “Цагдаагийн хөдөлгөөнт эргүүл” ажиллуулах үйл ажиллагааг шинээр зохион байгуулж, төлөвшүүлнэ.
1.12 Аймгийн вэб сайтыг шинэчилж, байнгын ажиллагаатай болгоно.
Хоёр. Эдийн засгийн салбарын бүтээн байгуулалт:
2.1 Орон нутгийн төсвийн нийт зарлагын 60.0 хүртэлх хувийг орон нутгийн төсвийн орлогоор бүрдүүлнэ.
2.2 Аймгийн “Хүндэтгэлийн багана”-ыг “Соёмбот багана” болгон өөрчилж, Монгол улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн, П.Гэндэн нарын хөшөөг бүтээнэ.
2.3 Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулна.
2.4 Аймгийн төвд “Хүүхэд залуучуудын парк” байгуулна.
2.5 Арвайхээр суманд цэвэр усны байгууламжийг барих ажлыг эхлүүлнэ.
2.6 Монгол улсын баатар Л.Аюушийн нэрэмжит талбайг тохижуулна.
2.7 Арвайхээр хотод Өндөр гэгээн Г.Занабазарын сэрэг дүрийг бүтээнэ.
2.8 Аймгийн бүх сумдыг холбосон өндөр хурдны нэгдсэн сүлжээ байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд интернетийн үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлнэ.
2.9 Хархорин сумын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинээр барих ажлыг эхлүүлнэ.
2.10 Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөн, хувийн орон сууцыг инженерийн нэгдсэн шугам сүлжээнд үе шаттайгаар холбоно.
2.11 Сумдын уурын зуухыг менежментийн хувьчлалаар хувьчилж, үйл ажиллагааг нь сайжруулна.
2.12 Богд сумын төвийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбоно.
2.13 Арвайхээр, Хархорин сумдын төв доторхи авто замыг үе шаттайгаар засварлана.
2.14 Арвайхээр-Баянхонгорын чиглэлийн 27.0 км замд асфальто-бетон хучилт хийнэ.
2.15 Арвайхээр суманд 40 айлын орон сууцны барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулна.
2.16 Багийн Засаг дарга нарын унааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, жишиг сум, баг бий болгоно.
2.17 Арвайхээр, Хархорин сумдын төвд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг бий болгох асуудлыг хувийн хэвшилд тулгуурлан шийдвэрлэнэ.
2.18 Арвайхээр суманд “Үйлдвэрлэлийн мэдээлэл, техник технологи, тоног төхөөрөмж дамжуулах төв”-ийг байгуулна.
2.19 “Нутгийн удирдлагын ордон”-ы барилгын гадаад засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ.
2.20 Аймгийн төв талбайд “Мэдээллийн электрон самбар шинээр бий болгоно.
2.21 Хил залгаа аймгуудын төв замуудад Бүрд, Хаорхоин, нарийнтээл зэрэг сумдын нутагт “ӨВӨРХАНГАЙ” хүндэтгэлийн самбар бүтээж байршуулна.
2.22 Спорт цогцолборын урд талбайд Их Монгол Шаравжамц, дархан аварга Д.Цэрэнтогтох, аварга Д.Сумъяабазар нарын боржин хөшөөг босгоно.
2.23 Аймаг, сумын төв, байгууллага, аж аухйн нэгж, айл өрх бүрийн гадаад өнгө үзэмжийг сайжруулж, өндөр бүтээлийн аян зохион байгуулна.
2.24 “Хуримын ордон”-ы барилгыг барьж, ашиглалтанд оруулан гаднах зам, талбайг тохижуулна.
2.25 Арвайхээр сумын 1, 2, 9 дүгээр багуудын нутаг дахь засмал замын аюулгүйн тойрогт “Хүндэтгэлийн самбар” байгуулна.
2.26 “Буга согоот”-ын өндөрлөгийг тохижулж, сэргээн засварлана.
2.27 Баянхонгор аймгийн нутаг Түйн голын “Цагаан эрэг”-т босгосон дурсгалын хөшөөг тохижуулж, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ.
2.28 Сум бүр өөрсдийн хөрөнгө, санхүүгийн нөөц, бололцоонд тулгуурлан, “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулна.
2.29 Сум бүр өөрсдийн хөрөнгө, санхүүгийн нөөц, бололцоонд тулгуулан сумын төвийн авто болон явган хүний зам, талбайгаа тохижуулж, гэрэлтүүлэгтэй болгоно.
2.30 Спорт цогцолборын барилгыг ашиглалтанд оруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслээр хангана.
2.31 Аймаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, тэдгээрийн салбаруудыг харъяалах засаг захиргааны нэгжид улсын үртгэлтэй болгоно.
2.32 Наадмын төв талбайг сэргээн засварлаж, тохижуулна.
2.33 Шилэн кабелийн сүлжээ орсон сумдад “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулна.
2.34 Шилэн кабелийн сүлжээ орсон сумдад орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг шууд дамжуулан хүргэж, 1000-аас дээш хүн амтай багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбоно.
Гурав. Нийгмийн салбарын бүтээн байгуулалт:
3.1 Уянга суманд 640 хүүхдийн суудалтай сургууль шинээр барьж, “Мэргэд” сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг шинээр барьж, ашиглалтанд оруулна.
3.2 Бат-Өлзий, Хайрхандулаан, Арвайхээр зэрэг сумдад цэцэрлэгийн барилга барьж, ашиглалтанд оруулна.
3.3 Арвайхээр хотноо 2011 онд “Улсын математикийн олимпиад”-ыг зохион байгуулна.
3.4 Хүүхдийн оролцоонд тулгурлан хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг тавьж, нийтийн хүртээл болгоно.
3.5 Уянга, Хайрхандулаан сумдад Соёлын төвийн барилга шинээр барьж, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Гучин-Ус зэрэг сумдын Соёлын төвийн барилгыг өргөтгөж, Баянгол, Бат-Өлзий сумдын Соёлын төвийн барилгыг засварлана.
3.6 Монгол улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн музейг Уянга суманд байгуулж, аялал жуулчлалын маршрутад хамруулна.
3.7 Бүх сумдыг “Орон нутаг судлах танхим”-тай болгоно.
3.8 Тарагт суманд Монгол услын Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн хүндэтгэлийн танхим байгуулна.
3.9 80 морин хуурч, 80 уртын дуучдыг бэлтгэж, ойн арга хэмжээний хүндэтгэлийн нэгдсэн концерт зохион байгуулна.
3.10 Аймгийн төв, сумдын зарим төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудыг нутгийн уугуул алдартнуудын нэрэмжит болгож, алдаршуулах ажлыг зохион байгуулна.
3.11 Түүхэнд мөнхөрсөн гавъяат хүмүүсээ алдаршуулах зорилгоор аймгийн төвд “Мөнхөд дуурсагдах алдартан самбар” шинээр байгуулна.
3.12 “Миний нутаг сайхан” сэдэвт сум сурталчилах өдөрлөгийг урлаг, спортын арга хэмжээ, бүтээгдэхүүн, ажил-үйлчилгээ, үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа гаргах чиглэлээр зохион байгуулна.
3.13 “Хүүхдийн урлагийн их наадам” зохион байгуулна.
3.14 Аймгийн 80 жилийн түүхэн хөгжлийг харуулсан гар болон гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулна.
3.15 Аймгийн хэмжээнд ЕБ-ын 20 сургууль чацарганы төгөлтэй болж, Арвайхээр, Хархорин зэрэг сумдад төгсөгчдийн нэрэмжит цэцэрлэгтэй болох хөдөлгөөн өрнүүлж ажиллана.
3.16 Бат-Өлзий сумын Хүн эмнэлгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулна.
3.17 БОЭТөвийг алсын зайн оношлогооны цахим сүлжээнд хамруулна.
3.18 Аймгийн төвийн Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын санаачлага, хөрөнгө, хөдөлмөрөөр БОЭТөвийн урд талбайг хашиж хамгаалан төрөл бүрийн мод, бут тарьж, “Ногоон төгөл” байгуулна.
3.19 БОЭТөвийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ.
3.20 Аймгийн төвд “Уламжлалт анагаах ухааны төв” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ..
3.21 БОЭТөвийг томографын аппараттай болгоно.
3.22 Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан 10-аас доошгүй сумыг мэдээллийн нэгдсэн сүлжээний онлайн сүлжээнд холбоно.
Дөрөв. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, байгаль орчны салбарын бүтээн байгууллалт:
4.1 Сум бүрийг “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-тэй болгоно.
4.2 Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр Бат-Өлзий суманд үйлдвэр бусад сумдад цех байгуулна.
4.3 Арвайхээр суманд 1000 тн мах хадгалах хүчин чадал бүхий зоорьтой, “Мах боловсруулах үйлдвэр”-ийг байгуулж, ашиглалтанд оруулна.
4.4 Орон нутгийн эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуулан даацын хүрмэн блокны үйлдвэр байгуулна.
4.5 Барилгын тоосго, дээвэр, хучилтын хавтан, төмөр, бетон хийцийн үйлдвэр байгуулах үүсгэл санаачлагыг дэмжиж, барилгын шохой, гиппис, шороон будаг, хадаас зэрэг импортын бүтээгдэхүүнийг орлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг бий болгох эхлэлийг тавина.
4.6 Арвайхээр суманд төрөл бүрийн жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх жижиг цех байгуулна.
4.7 Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Богд, Уянга, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан зэрэг сумдад тус бүр 30.0 хүртэлх га талбайг хашиж хамгаалан, хадлангийн нөөц бүрдүүлэх ажлыбг зохион байгуулна.
4.8 Аймгийн хэмжээнд гахай, тахианы болон сүүний чиглэлийн фермерийн аж ахуй тавыг шинээр байгуулж, үйл ажиллагааг төлөвшүүлнэ.
4.9 Тарагт, Зүүнбаян-Улаан, Хархорин, Арвайхээр зэрэг суманд усалгаатй газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, 100.0-аас доошгүй га –д төмс, хүнсний ногоо тариална.
4.10 Аймаг, сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгж тус бүр 50 хүртэл, айл өрх бүр 5-аас доошгүй мод тарих хөдөлгөөн өрнүүлж ажиллана.
4.11 Цөм сүргийн үржлийн төв байгуулж, нутгийн Монгол хонины Баянгол хэвшлийг батлуулна.
4.12 Аймгийн Залуучуудын холбооноос Арвайхээр сумын “Цэцэлэгт хүрээлэн”-д мод тарих аян өрнүүлж, аялал жуулчлалын маршрутын дагуу Бат-Өлзий сумын “Өвтийн даваа”-ны зам дагуух хожуулыг залуучуудын хүчээр цэвэрлэнэ.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар