Өвс нийлүүлэх тендер хүчингүй болов

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Өвс нийлүүлэх тендер хүчингүй болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Биокомбинат туршилт, шинжилгээний мал, жижиг амьтны тэжээлд зориулан өвс нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерийг өнгөрсөн сарын 27-ны өдөр зарласан билээ. Тендерийн нээлт энэ сарын 8-нд Биокомбинатад болсон ба үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасан байна. Сонгон шалгаруулалтад үнийн санал ирүүлсэн оролцогчдын материалыг Үнэлгээний хороо үзэж танилцаад шаардлага хангасан материал ирээгүй тул уг тендерийг хүчингүй болгожээ. Тодруулбал, оролцогчдоос ирсэн үнийн санал захиалагчдын босго үнийг давсан ажээ.

    Биокомбинатын туршилт, шинжилгээний мал, жижиг амьтны тэжээлд 12 мянга орчим боодол өвс худалдаж авах гэнэ. Тендер хүчингүй болсон тул Биокомбинат ТӨААТҮГ шууд гэрээ байгуулж хэрэгцээний өвсөө бэлтгэх болсон байна. Ингэхдээ мөн өвс нийлүүлэх компани аж ахуйн нэгжээс үнийн санал авч, хамгийн бага санал ирүүлсэнтэй нь гэрээ байгуулах юм байна.

    Өмнө нь улсын нөөцийн өвсний фондод өвс нийлүүлэх тендерийг Онцгой байдлын ерөнхий газрын Завхан аймаг дахь салбар зарласан ч бүтэлгүйтэж байсан юм. Учир нь өвс нийлүүлэх үнийн санал босго үнэ давсан байв.

    Б.БОЛОР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж