Н.Сэсээр: “Аливаа улсын хүүхэлдэйн театр ерөнхийлөгчийн ивээлд байдаг” | News.MN

Н.Сэсээр: “Аливаа улсын хүүхэлдэйн театр ерөнхийлөгчийн ивээлд байдаг”

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Н.Сэсээр: “Аливаа улсын хүүхэлдэйн театр ерөнхийлөгчийн ивээлд байдаг”

“Тунгалаг тамир” киноны Батын дүрээр бидний сайн мэдэх “Хүүхэлдэйн театр”-ын жүжигчин, найруулагч Н.Сэсээртэй ярилцлаа.

–  Та “Тунгалаг тамир” кинонд тоглох үедээ хэдэн настай байсан бэ?

–  28-тай байсан. Кинонд Хонгорын дүрд тоглосон найруулагч Нямдаваа агсан бид нар чинь чацуу байхгүй юу.

–  Кинонд тоглож байсан үеээ дурсахгүй юу?

–  Би их азтай хүн л дээ. Гайхалтай найруулагчид, жүжигчидтэй хамтарч ажиллаж байлаа. Намайг нэг  бригадаас ирээд байтал Лодойдамба гуайн гэргий Долгорсүрэн гуай намайг дуудаад “Чи нэг киноны пробонд ор” гэж хэлж байна. Доржпалам найруулагч намайг хараад Эрдэнэ, Долгор хоёроос гарсан хүүхэд энэ л байна шүү дээ” гэсэн юм. Тэгээд фото пробонд ороод Батын дүрд тоглохоор болсон.

–    Та хүүхэлдэйн театрт олон жил ажилласа. Таны амьдралын нэг хэсэг энэ театртай салшгүй холбоотой байх?

–     Тэгэлгүй яахав. Энэ театрт би жүжигчнээс нь авахуулаад найруулагч хүртэл албыг хашиж явлаа. 90-ээд он хүртэл Улсын хүүхэлдэйн театр гэхээр хүн болгон мэддэг, олон улсын хүүхэлдэйн фестивальд байнга оролцдог, хөдөө орон нутагт жилдээ хоёр удаа урлагийн бригадаар очдог театр байсан. Харин одоо ийм театр байдгийг мэдэх хүн ховор болж. Захын хүнээс асуухад мэдэхгүй байна.

–    Монголын хүүхэлдэйн театр олон улсын наадмуудад ямар амжилт гаргасан бэ?

–    1976 онд Польшийн олон улсын фестивалаас А.Чойсаны найруулсан “Алтан гургалдай” хүүхэлдэйн жүжгээр алтан медаль авч, 1982 онд Оросын алдарт найруулагч Сергей Оборцовын урилгаар Москва Ленинградад тоглож байсан.

–    Хөдөө орон нутагт бригадаар их очдог байсан биз?

–    Хавар, намарт 30-90 хоногийн урлагын тоглолтоор явна. 18 аймагт очоогүй сум гэж байхгүй. Нэг суманд тоглолт үзэж чадаагүй хүмүүс зил 130-аар нэхэж очиж үздэг байлаа. Хүүхэлдэйн жүжигт найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл дуртай байдаг.

–     Та энэ театрыг одоо уналтад орсон гэж хэлж байна уу?

–    Уналтад ороод мөхлийн ирмэг дээрээ тулаад байна. Бод л доо. 90-ээд оноос хойш хөдөө орон нутагт тоглохоо больсон. Хүүхэлдэйн жүжиг, концерт гэж мэдэхгүй бүхэл бүтэн үе бий боллоо. Цаг үе ороо бусгаа энэ үед хүүхдийн хүмүүжил, соёлд их юм өгөх байлаа. Гэтэл энэ хугацаанд гавьтай юм хийсэнгүй.

–    Жүжигчид, найруулагчдын авьяас чадвараас болж байна үү?

–    А.Чойсан гэж мундаг найруулагч байлаа. Түүний тухай урлаг судлаач, найруулагч Хо.Нацагдорж “Энэ Чойсанд атаархаж байна. Амьгүй сүгнүүдийг хөдөлгөөд, амьдруулаад байх юм. Би амьд сүгнүүдтэй ажиллаж байгаа ч амьдруулж чадахгүй юм чааваас” гэж тайзан дээр сургуулилт хийж байхдаа халаглаж байсан гэдэг. Үнэндээ энэ театрыг хүүхэлдэйн театр гэж ямар байдаг, ямар байх ёстойг мэдэрч чадахгүй, мэдэхгүй хүмүүс удирдаж байна. Театрт зохиолч байх хэрэгтэй. Гэхдээ авч явж чадахгүй. Би БСШУЯ-ны сайдаас яагаад хүүхэлдэйн театрыг зохиолч, яруу найрагчаар удирдуулахаар сонгоод байна вэ гэж асуумаар байна. Аливаа улс орны хүүхэлдэйн театр ерөнхийлөгчийн ивээлд байдаг. Тэрнээс биш аль нэг зохиолчийн хувийн театр байх ёсгүй.

–    Хүүхэлдэйн театрт мэргэжлийн хүн байхгүй гэсэн үг үү?

–    Одоо хүүхэлдэй хийдэг, оёдог, хөдөлгөдөг мэргэжлийн хүн манайд алга. Ахмадууд цөөхөн хэдэн хүн байдаг ч тэднийгээ сонсохгүй, тоохгүй байна шүү дээ. Театрт ахмад үе, дунд үе, залуу үеийн төлөөлөл аль аль нь байж байж л хөгжинө. Гурван үеийн холбоо байхаа больж. Хүүхэлдэйн театрт драмын эсвэл дуурийн найруулагч огт тохирохгүй. Үүнийг мэдэрч, ойлгож чаддаг мэргэжлийн хүмүүс ажиллах хэрэгтэй байна. Би ерөнхийлөгч, БСШУЯ-ны сайд нарт хандаж “Шинэ иргэдийг хүмүүжүүлэх, монгол соёл, ухаан зааж өгдөг боловсролын энэ газрыг ивээлдээ аваач” гэж хүсмээр байна. Энэ хэвээрээ явбал яриангүй мөхнө. Ингэж хэллээ гээд намайг дарга болох гэж байна гэж бодох хүн манай ахмад үе, дунд үед лав байхгүй. Энэ театртай насаараа амьдралаа холбосон олон хүн над шиг санаа зовинож байгаа юм.

Н.Энхтуяа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm 2010-03-26 124.158.64.193

byhel byte uls gyren baij hyyheldein teatriin ajil muu baigaad ih haramsdag 10 hyntei bag byrdehed l bolooshd te

Avatar

hehe 2010-03-26 124.158.64.193

hehe anduurchichdee yuu ch medehgyi tungalag tamirt bat gej dyr baidaggyi ulaan dartsag kinoon deer bat gej gardagshd

Avatar

chace 2010-03-26 127.0.0.1

bi bardam duulain ulger geed saihan huuldein jujug uzej ussun haramsaltai n minii huuhed iim jujig baidag gedegiig ch medehgui usuj baigaad uneheer haramsaltai

Avatar

www unegui mn 2010-03-26 127.0.0.1

www UNEGUI mn-ä àâòîìàøèí ¿ë õºäëºõ øèíý õóó÷èí òàâèëãàíóóä á¿õ òºðëèéí öàõèëãààí áàðàà ãýýä á¿õ ë þì áàéíà

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж