Халдвар авах малын тоо эргээд нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Халдвар авах малын тоо эргээд нэмэгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дорнод, Сүхбаатар аймгийн 16 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөр өчигдрийн байдлаар 22.733 мал өвчилснөөс 22.658 толгой малыг устгалд оруулжээ. Малын нөхөн олговрыг олгодоггүй тул малчид өвчилсөн малаа үхэхээс өмнө малын эмчид үзүүлэхээр халдвар авсан малынхаа тоог нэмж хэлэн дуудлага өгөх явдал гарч байгаа гэнэ. Сүүлийн үед хоногт халдвар авах малын тоо буурч байснаа өнгөрсөн хоногт эргээд нэмэгдэж, 289 мал өвчилсөн байна.

    Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Түвшинширээ, Түмэн цогт, Уулбаян, Халзан сумын 845.862, Дорнод айм гийн Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сумын 696.023, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянхутаг, Галшар сумын 418.148, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Өргөн сумын 142.082 малыг вакцинжуулаад байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж