Дэвид Бэкхэм бэлтгэлийнхээ талбайгаар ороод гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхэм бэлтгэлийнхээ талбайгаар ороод гарчээ

Өсгийнийхөө шөрмөсийг залгуулах хагалгаанд орсноос хойш 11 хоногийн дараа Дэвид Бэкхэм өөрийн харьяалагддаг Хойд Америкийн MLS-ийн “ЛА Галакси” багийн талбайд очиж, багахан хэмжээний бэлтгэл хийгээд буцжээ. Гэхдээ Бэкхэмд ганц том бэрхшээл байсан нь тэр алхаж, гишгэж чадахгүй, таягтай явж байсан гэнэ. Тэрбээр талбайг хэд тойронгоо багийнхаа бэлтгэлтэй танилцаж, хэсэг хугацаанд хамт байж байгаад буцжээ.
Зээлийн гэрээгээр Италийн “АС Милан” клубт тоглож буй Дэвид Бэкхэм Сери А лигийн тоглолтын үеэр өсгийндөө гэмтэл авч, улмаар дараачийн өдөр нь Финляндын алдартай спортын эмч профессор Сакари Оравагийн хувийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн билээ. Шөрмөс залгах мэс засал 50 минут үргэлжилж, хэдийгээр амжилттай болсон боловч дөрвөөс зургаан сарын турш талбайд гарч, тоглох боломжгүй болсон учир мөрөөдөл болсон ДАШТ-ийг өнжихөд хүрээд байгаа юм. Хэрэв тэр энэ жилийн дэлхийн аваргад оролцсон бол Английн хөлбөмбөгийн түүхэнд ДАШТ-д дөрвөнтөө гар бие оролцсон цорын ганц тамирчин болох учиртай байжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж