Д.Эрдэнэбилэг блиц тоглолтын аварга болов

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг блиц тоглолтын аварга болов

Улаанбаатар хотноо үргэлжилж буй 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн V, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний үеэр буюу өчигдөр МҮОХ-ны байранд Азийн аварга шалгаруулах блиц тоглолтын тэмцээн болж өнгөрлөө. Блиц буюу түргэн тоглолтын тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 10 даамчин өрсөлдсөнөөс Монголын их мастер Д.Эрдэнэбилэг найм хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсоноор 17 оноогоор тэргүүлж, блиц тоглолтын Азийн аварга болжээ. Харин хоёрдугаар байрт манай улсын даамчин ДДХМ Д.Баттулга 16 оноогоор шалгарсан бол Узбекистаны тамирчин А.Артиков мөн 16 оноотой гуравдугаар байрын эзэн болжээ.

Харин эмэгтэй даамчдын тухайд БНХАУ-ын Ала Тенхуа зургаа хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсоноор 13 оноотой тэргүүлсэн бол Монгол Улсын даамчин Б.Түвшинзаяа тав хожиж, гурав тэнцсэнээр хоёрдугаар байрт, харин Э.Мандахнаран гуравдугаарт байрт шалгарсан байна.

100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээний тухайд өнөөдөр дөрөв болон тавдугаар тойргийн тоглолтууд болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж