Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Цөмийн энергийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхээр болжээ. Уг хуулийн талаарх асуулгыг УИХ-н гишүүн П.Алтангэрэл тавьсан бөгөөд тэрээр Цөмийн энергийн тухай хуулийг батлагдахаас нь эхлээд шүүмжилж байсан гишүүний нэг юм.

Хуулиар агентлагыг  зөвшөөрлийг олгодог, хянадаг, ийм том төвлөрсөн эрх мэдэлтэй байж болохгүй, алт олборлож буй газарт уран гараад ирэх зэрэгт дахин зөвшөөрөл авдаг зэрэг нь шүүмжлэлийг бий болгож байгаа бөгөөд хууль батлагдсанаас хойш хэрхэн хэрэгжиж, ямар асуудал гарч буй талаар энэ үеэр танилцуулах аж. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж