
УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулагчидаас асуулт асууж, хариулт авч байна. Гэвч хуулийн төсөл боловсруулагч хотын удирдлага, Барилга хот байгуулалтын яамны төлөөлөгчдын хариулт хангалттай байхгүй байсан тул асуулт асуусан гишүүн бүр асуултаа давтан, тодорхой хариулт өгөхийг шаардаж байв.
Үүнээс шалтгаалан хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэх саналууд ч гарч байв. Мөн “та нар хүний ажилласан хуулийн төсөл бариад ороод ирчихсэн юм уу, та нарын энэ байдлаас чинь харвал хуулийн төслийг боловсруулсан гэдэгт чинь итгэхгүй байна” хэмээн шүүмжлэв. Хэрэв ийнхүү оновчгүй хариулт өгч чадахгүй байсаар байвал хуулийн төслийг боловсруулагчдаас болж уг хуулийн төсөл буцаагдаж магадгүй юм.
Б.Мандах