Т.Сайнжаргал: Д.Сүрэнхорын захиаг Японы интернэт кафенаас бичсэнийг тогтоосон | News.MN

Т.Сайнжаргал: Д.Сүрэнхорын захиаг Японы интернэт кафенаас бичсэнийг тогтоосон

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Т.Сайнжаргал: Д.Сүрэнхорын захиаг Японы интернэт кафенаас бичсэнийг тогтоосон

Орхон аймгийн төвд онц ноцтой гэмт хэрэг гарсныг цагдаагийнхан шуурхай илрүүлжээ. Энэ тухай болон олны анхаарал татсан Д.Сүрэнхорын хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Д.Сүрэнхорыг уржигдар түр гаргасан гэсэн. Ямар үндэслэлээр гаргасан юм бэ. Батлан даалтад гаргаж байгаа юм уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Д.Сүрэнхорыг сэжигтнээр 14 хоног саатуулан шалгаад, энэ сарын 24-нөөс яллагдагчаар татаж байгаа юм. Энэ өдөр түүнийг түр зөвшөөрлийн бичгээр гарган, ээж болон ар гэрийнхэнтэй нь уулзуулж, хувцсыг нь солиулсан. Цагдан хорих хугацаа үргэлжилж байгаа. Зарим нэг хэвлэлд цагдаагийнхан орой бүр түүнийг гадуур гаргаж байгаа гэж бичсэн байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл.

-Сонгуулийн өмнө Д.Сүрэнхорын бичсэн гэх Н.Энхбаяр болон түүний эхнэртэй холбоотой захидал олны анхаарлыг татаж байсан. Энэ захидал үнэхээр түүнтэй холбоотой юм болов уу?

– Мөрдөн байцаалтын явцад Д.Сүрэнхор ийм захидал бичээгүй гэдгээ мэдүүлсэн. Харин энэ захиаг Японы интернэт кафенаас бичсэн болохыг тогтоосон.

– 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Д.Сүрэнхор Японд биш Австрид байсан гэдэг. Тэгэхээр хэн бичсэн байж болох уу. Үүнийг тогтоох боломжтой юу?

-Энэ тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна.

-Орхон аймагт онц ноцтой хүн амины хэрэг гарсан гэсэн?

-Орхон аймгийн иргэн 23 настай Э гэдэг эмэгтэй 17-45 ОРХ улсын дугаартай машинаараа таксины үйлчилгээ хийж амьдардаг байж. Гэтэл  энэ сарын 20-нд иргэн С.Энхмэнд Улаантолгойн сангийн аж ахуйгаас Жаргалант сум руу явахыг санал болгосон байдаг. Тэд үнэ тохиролцоод замдаа гартал С.Энхмэнд гэгч нь жолооч эмэгтэйг хүчирхийлэн, гэмт үйлдлээ нуухын тулд ороолтоор боомилон амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн.

-Гэмт хэрэг үйлдэгчийг хэзээ илрүүлсэн бэ. Тэр өмнө нь бас ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан гэсэн?

-Онц ноцтой гэмт хэрэг гарсан даруй ЦЕГ-ын дарга, хошууч  генерал Д.Сандаг-Очирын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт мөрдөн шалгах ажлыг хийж 30 цагийн дотор гэмт хэрэгтнийг илрүүллээ. С.Энхмэнд цогцсыг Улаантолгойн сангийн аж ахуйн орчим уулын энгэрт нууж, машиныг цасанд суулгаж орхиод зугтсан байсан.

Уг ноцтой гэмт хэргийг үйлдэгч С.Энхмэнд гэгч нь 2006 онд хүчингийн хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангиар таван жилийн хорих ялаар шийтгүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард Өршөөлийн хуулиар суллагдсан  юм билээ. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Х.Сүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naiz 2010-03-26 127.0.0.1

sain chanariin esgii hyamd zarna 91150308

Avatar

Dondog japanaas 2010-03-26 127.0.0.1

Yapond internet cafe zondoo l baidagshte manai end hurtel 30 minut ni 100 iyen geed zondoo l baina dag

Avatar

японоос 2010-03-26 127.0.0.1

За энэ Сайнжаргал гэгч нөхөр худлаа мэдээлэл ямар зорилготой өгч байгааг мэдэхгүй юм Японд интернет кафе одоо байхгүй шүү Япон өндөр хөгжсөн оронИнтернет кафе цагаа өнгөрөөсөнТэр Сүрэнхорын захиа үнэн байх магадлал байна даа

Avatar

hu 2010-03-26 127.0.0.1

Enhbayariin balag hichneen ihiig hen hungui medne Ter bol Mongold ulsad tamaas ilgeesen beleg yum shuu

Avatar

hu 2010-03-26 127.0.0.1

Enhbayariin balag hichneen ihiig hen hungui medne Ter bol Mongold ulsad tamaas ilgeesen beleg yum shuu

Avatar

Зочин 2010-03-26 127.0.0.1

Энхбаярын биет төлөөлөгч Сайнжаргалаа өнөө Магнай гэсэн малгай өмсгөөд байсан сэтгэцийн гажигтай хүнийг баривчлаад байсанСэтгэцийн гажигтай хүнийг Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд Цагдаагийн нэрээр ашиглахад сайхан байсан уу Хүний эрхийг уландаа гишгэсэн хар н**ш Сайнжаргал

Avatar

Зочин 2010-03-26 127.0.0.1

Сайнжаргалаа Японд интернет кафе гэж байдаггүй юм Бүгд гар утас iphone эсвэл гэр сургууль ажлынхаа компьютерээс интернеттэй МАХН одоо энэ гүтгэлгээ болно доо Ямар ч байсан Сүрэнхорын захиа үнэн захиа байсан

Avatar

Зочин 2010-03-26 127.0.0.1

Сайнжаргалаа Японд интернет кафе гэж байдаггүй юм Бүгд гар утас iphone эсвэл гэр сургууль ажлынхаа компьютерээс интернеттэй МАХН одоо энэ гүтгэлгээ болно доо Ямар ч байсан Сүрэнхорын захиа үнэн захиа байсан

Avatar

SONY VAIO 99096353 2010-03-26 127.0.0.1

USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit – 1080-д SONY VAIO 10inch Cpu Atom 166Ghz N270 Ram 1Gb Hard 250Gb IGMA3150 IEEE1394 WebcamWiFi Multimedia card reader Original Windows 7 – 580-д зарна авах хүн залгана уу 99096353

Avatar

A 2010-03-26 127.0.0.1

Реал Мадридын Кака Роналдо өмсгөлүүд болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810

Avatar

balag 2010-03-26 127.0.0.1

Urshuuliin huuliin balag ehlel shatandaa l baina daa Elbegee

Avatar

Зочин 2010-03-26 127.0.0.1

Irgen tenegee Tuunees olon hun gemee uhaaraad saihan amidarj bga shuu dee

Avatar

Irgen 2010-03-26 127.0.0.1

Ene urshuuliin huuli gesen zavaan zavharsan teneg yumaas bolj hichneen hunii ami nas aldagdajih garz uzeh yostoi yum bedandaa l garsan aimshigiin gemt hereg bolgon l urshuuliin huuli hamragdasad uildsen baih yumTeneg Elbegdorl

Avatar

pkxny 2010-03-26 127.0.0.1

ñýòã¿¿ë÷ýý ÿäàæ õóðàíäàà öîëòîé çóðàã òàâü÷èõàà÷ ýíý õ¿í ÷èíü ãîìäîæ áàéãàà äààÝðõýì õóðàíäàà ãóàé ÿàãààä ìºðäºí ûàéöààëòàíä áàéãàà õ¿íèé ìýä¿¿ëýã äýëãýæ õóóëü çºð÷ººä áàéíàõààíàõûí êàfåíààñ áè÷ñýíèéã òà çàäëàõ ýðã¿é ø¿¿

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж