Алтан бөмбөрцгийн шагналт, супер инээдмийн кино болох
"Hangover" 2009 онд нээлтээ хийж, дэлхий нийтээр
467 сая ам.долларын ашиг олсон.
Мөн энэхүү кино инээдмийн шилдэг кинонд олгодог олон шагналуудыг хүртсэн
амжилттай бүтээл болсон юм. Уг киноны
үргэлжлэл болох "Hangover
2" киноны зураг авалтаа эхлэхээр болсон тухай даваа гаригт мэдээлсэн.
Мөн уг
киноны гол дүрд энэ зуны хамгийн дуулиантай оддын нэг жүжигчин Мел Гибсон
тоглох болсон тухай мэдээлж, сенсаац
дэгдээгээд байгаа.
Харамсалтай нь өчигдөр тус киноны найруулагч Тод Филипс нэрт жүжигчин
кинондоо тоглуулах асуудал цуцлагдсан тухай албан ёсоор мэдээллээ.
Цуцлах болсон гол шалтгаанаа “Энэ жил Мел Гибсоны хувьд
хүнд жил болж байна. Түүний найз бүсгүй өндөр өртөг бүхий салалтын зарга үүсгээд
байгаа. Түүнд сэтгэл санааны тусламж үзүүлэх зорилгоор түүнд кинондоо тоглох
санал тавьсан. Харин энэ тусламж маань манай киноны хувьд тийм ч таатай үр дүн
авчрахгүй бололтой” хэмээжээ.
Ийнхүү “Хатан зоригтон” киноны од Мел Гибсон уг кинонд
тоглохгүй боллоо. Найруулагч
Todd Phillips өөрөө зохиолыг нь бичсэн энэхүү гайхалтай киног Warner Bros
санхүүжүүлэн хамтран ажиллахаар болсон байна. Өмнөх ангиудад тоглосон Bradley
Cooper, Ed Helms, Zach Galifianakis, Justin Bartha болон Ken Jeong нар мөн
тоглох ба 2011 оны долдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байна.
Н.Наран