Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Сургалтын төрийн сангийн шугамаар буцалтгүй болон зээлээр сургалтын төлбөрт хамрагдаж байгаа оюутны шалгуур үзүүлэлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, тус яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Сургалтын төрийн сангийн захирал Д.Нансалмаа нарыг байлцуулан шилдэг оюутны тэтгэлэг гардсан оюутнуудын хамтаар мэдээлэл сонслоо.
Сургалтын төрийн сангийн захирлын тэмдэглэснээр дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгож байгаа тэтгэлэг сүүлийн 10 жилийн хугацаанд нийгмийн халамжийн хэлбэрт шилжжээ. Зөвхөн өнгөрсөн онд буцалтгүй тусламж болгож 120 тэрбум төгрөгийг их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад олгосон. Судалгаагаар сүүлийн арван жилийн байдлаар их, дээд сургуульд суралцсан оюутны дөрөвний нэг нь энэхүү буцалтгүй тусламжийг хүртсэн гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, сурлагын чанараараа үеийнхнээ манлайлж ирсэн оюутанд энэхүү Сургалтын төрийн сангийн тэтгэлэг очихгүй явсаар өнөөдрийг хүргэсэн байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ оноос эхлэн жинхэнэ сурах авъяас чадвартай, сурлагаараа тэргүүлэгч оюутанд Төрийн сангийн буцалтгүй тусламжийг хүргэх зорилт тавьж буй аж. Мөн 2009 онд Сургалтын төрийн сангийн зээлд 1115 хүн эрдмийн зэрэг цол хамгаалахаар хамрагджээ. Түүнчлэн 2004 оноос эхлэн Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдаж байгаа оюутны үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, тэрхүү хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн санд байршуулах болсноор эргэн төлөлт сайжирсан. Гэхдээ гадаадын их, дээд сургуульд суралцагчдын хувьд дээрх оноос өмнө Сургалтын төрийн сангийн зээл авсан иргэдийн хувьд өр нэлээд бий. Хуулийн байгууллагынхантай энэ талаар ярилцаж, аль болох төлбөрийг барагдуулахыг хичээж байгаа гэсэн тайлбарыг тэрбээр хийлээ.
Ямартай ч гадаадын их, дээд сургуульд суралцахаар Сургалтын төрийн сангаас зээл хүссэн 1116 оюутанд 1997 оноос хойш 36.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэднээс 636 нь эх орондоо эргэн ирж, ажилласан бол 262 нь суралцаж буй. Харин 217 оюутан өнөөг хүртэл Сургалтын төрийн сангийнхантай ямар ч харилцаа холбоогүйгээр сураг тасарч, зээлээ эргэн төлөхгүй гол гарчээ. Гэхдээ Сургалтын төрийн сангийн зээл хүсэгчдээс үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалан, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын Мэдээллийн санд түүнийг нь бүртгэж авах болсноор сүүлийн таван жилийн хугацаанд эргэн төлөлт сайжирсан, тэр хэрээр эх орондоо эргэн ирж ажиллах залуусын тоо ч нэмэгджээ.
Харин гадаадын их, дээд сургуульд суралцахаар эрх авч байгаа оюутан залууст ямар шалгуур тавьж байна вэ гэсэн гүйцэтгэх засаглалын тэргүүний асуултад Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга дараах хариулт өгсөн юм. Тэрбээр “Гадаадын их, дээд сургуульд монгол оюутнууд хоёр хэлбэрээр суралцаж байна. Эхнийх нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шугамаар. Хоёр дахь нь Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдаж суралцаж байгаа юм. Одоогоор гадаадын 16 улсад өнгөрсөн оны байдлаар 690 оюутан суралцаж буй. Жил ирэх тусам гадаад оронд суралцах монгол оюутны тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ онд 700 гарна гэж тооцоолсон. Мөн одоогийн байдлаар арван оронд суралцах оюутныг сонгон шалгаруулсан. Ирэх тавдугаар сард багтаан таван оронд суралцах сонгон шалгаруулалтыг явуулна. Сонгон шалгаруулалтын хувьд улс бүр өөр өөр арга баримталдаг. БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг зэрэг орон өөрийн улсад суралцах оюутныг өөрсдийн сонгон шалгаруулалтаар сонгодог. Шалгалтыг ихэвчлэн тестийн хэлбэрээр авдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гадаадын их, дээд сургуульд суралцах оюутны сонгон шалгаруулалтын зарыг аль болох олон нийтэд хүртээлтэй хүргэхийг хичээдэг ч санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайтад тухайн орны их, дээд сургуульд суралцах шалгуурыг бүрэн эхээр нь тавихын зэрэгцээ их, дээд сургуулиудад энэ тухай мэдээллийг хүргүүлдэг. Хааяахан сонины буланд зар тавьдгийг эс тооцвол хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ тухай шалгуурыг таниулахад бэрхшээлтэй байгаа” гэсэн тайлбар хийв. Ерөнхий сайд харин “Сургууль бүрийн мэдээллийг өөр өөр байдлаар өгдгийг цуцалж, нэгдсэн нэг стандарттай болох шаардлагатай. Жишээлбэл, хэвлэлийн бага хурал хийвэл энэ тухай мэдээллийг олон нийтэд хүчтэй хүргэж болох юм. Түүнээс нэг сургуулийг вэб сайтаар дамжуулж, мэдээлдэг. Нөгөөг нь сонины буланд хэн ч олж харахааргүй байдлаар зар тавьдаг, өөр нэг сургуулийг дотоодын их дээд сургуульд албан бичиг хүргүүлэх байдлаар мэдээлэх нь учир дутагдалтай. Араасаа хэл ам ихээр дагуулах төдийгүй, ар өврийн хаалгаар танил талаа гадаадын их, дээд сургуульд оруулдаг гэсэн хардлага байнга дагах тул нээлттэй болгох ямар хэлбэр байна түүнийг олох ёстой” хэмээв.

Г.Дарь