
Тугалгын үнэ энэ долоо хоногт 2500 ам.доллар хүрч, нэгдүгээр сарын 15-наас хойшхи хамгийн өндөр төвшинд хүрээд байгаа. Тус металлын ханш Лондоны бирж дээрх нөөц багассантай шууд холбоотой аж.
Мөн долоо хоногийн дундуур цайр 64 ам.доллараар өсч, сүүлийн зургаан сар харагдаагүй хэмжээ болох 2504 ам.доллар болж өссөн ч удалгүй 2381 ам.доллар болж буурсан байна. Бусад суурь металлуудын хувьд никель 23475 ам.доллар харин хөнгөн цагаан 2325 ам.доллараар арилжаалагдаж байна.
Э.Очирт